Улаанбаатарт 15 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2014.02.18-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 15 хэм хүйтэн байна

Нутгийн өмнөд хагаст солигдмол үүлтэй, нутгийн хойд хагаст багавтар үүлтэй. Зүүн зүгийн нутгийн өмнөд, говийн бүс нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 21-26 градус, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 14-16 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 27 градус, Яармаг-Сонгины орчмоор 34 градус хүйтэн, харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 2 дугаар сарын 19-нөөс 2014 оны 2 дугаар сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

21-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 22-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 19-21-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 36-41 градус, өдөртөө 21-26 градус, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. 20-ноос хүйтний эрч суларна.

     Эх сурвалж: Ус цаг уур, орчны хүрээлэн
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж