“Best green awards-2013&#34 тодорлоо

Хуучирсан мэдээ: 2013.12.27-нд нийтлэгдсэн

“Best green awards-2013&#34 тодорлоо

Монголын ногоон хөгжлийг манлайлагчид "GREEN AWARDS-2013"-аар тодорлоо
Монголын зах зээлд нэвтэрсэн, байгальд ээлтэй, нөөцийг бүтээлчээр
хэмнэлттэй ашигласан, олны таашаал хүртсэн бараа бүтээгдэхүүн,
технологи, үйлдвэрлэлийг сурталчлах, дэмжин урамшуулах зорилгоор Байгаль
орчин, ногоон хөгжлийн яам 2013 оны “Mongolian green awards” ёслолын
ажиллагаагаа зохион байгуулж, шилдэг иргэн, байгууллагуудыг
шалгарууллаа.

BEST GREEN AWARDS-2013” ОНЫ ЭЗЭД БУЮУ МОНГОЛ ЭХ ОРОНДОО  НОГООН ХӨГЖЛИЙГ БҮТЭЭГЧ МАНЛАЙЛАГЧИД ХЭН БЭ?

ГРАН ПРИ ШАГНАЛТ БАЙГУУЛЛАГА  BEST GREEN GRAND PRIX WINNER МАЛЧИН” ХХК

“Малчин” ХХК нь орон нутгийнхаа малчид, ард иргэдийг
байгальд ээлтэй эрчим хүчний эх үүсвэр нар, салхины цахилгаан үүсгүүрээр
хангах зорилготойгоор 1996 оноос үйл ажиллагаа явуулж салбартаа
тэргүүлэх байр суурьтай болсон Монгол Улсын анхны хувийн компаниудын нэг
юм.

“Малчин” ХХК нь нарны энергиэр ажилладаг гэр ахуйн бүх
төрлийн цахилгаан бараа зэрэг байгаль орчинд ээлтэй, хамгийн сүүлийн
үеийн технологиор үйлдвэрлэгдсэн, Европын стандартад нийцсэн
бүтээгдэхүүнийг малчны гэрт хүргэн, хөдөө аж ахуйн зах зээл дээр
нийлүүлж байна.

НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА BEST GREEN GOVERNMENT AWARD АРХАНГАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР

Байгалийн
үзэсгэлэнт бүхэн цогцолсон, түүх соёлын өлгий болсон эх нутгийнхаа
 унаган дагшин төрхийг хамгаалан авч үлдэх, олон түмэнд сурталчлан
таниулах нөр их үйлсийнхээ төлөө тус байгууллагын хамт олон Архангай
аймгаа ногоон хөгжлийн загвар аймаг болгохоор анх удаа санаачлан ажиллаж
байна. Аймагтаа хог хаягдлыг дахин боловсруулах ажлыг эхлүүлж, Өгий
нуур, Тэрхийн цагаан нуурын экологийн төрх байдлыг улам сайжруулах,
Орхон голын эх, гольдролд явагдаж буй уул уурхайн хариуцлагагүй үйл
ажиллагааг таслан зогсоох, ойн менежментийг иргэдийн оролцоонд түшиглэн
хэрэгжүүлэх тал дээр манлайлан ажиллаж байна.

БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ТЕХНОЛОГИЙГ ДЭЛГЭРҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА  BEST GREEN TECHNOLOGY AWARD“ДАШВААНЖИЛ” ХХK

“Дашваанжил”
ХХК нь 1998 оноос шингэрүүлсэн шатдаг хий цэнэглэх анхны станцыг барьж
ашиглалтанд оруулан, шингэрүүлсэн хийн түлшний хэрэглээг нийслэл
төдийгүй хөдөө орон нутагт айл өрх, нийтийн хоол, барилга, төмөрлөг,
хүнсний үйлдвэрлэл, уул уурхай, аялал жуулчлалын салбарт, түүнчлэн орон
байрны халаалтанд нэвтрүүлж, автомашиныг хийн түлшээр цэнэглэх ажлыг
эхлүүлэн, 15 жил тасралтгүй хийн аж ахуйгаар дагнан ажиллаж байна. Тус
компани нь АНУ, БНСУ-ын шингэрүүлсэн хийн түлшийн сүүлийн үеийн
технологийг Монголын зах зээл дээр нэвтрүүлэгч байгууллага юм.

 
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ НЭВТРҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА  BEST GREEN ENERGY AWARD “МАЛЧИН” ХХК

“Малчин” ХХК нь
нарны энергиэр ажилладаг гэр ахуйн бүх төрлийн цахилгаан бараа зэрэг
байгаль орчинд ээлтэй, хамгийн сүүлийн үеийн технологиор үйлдвэрлэгдсэн,
Европын стандартад нийцсэн бүтээгдхүүнийг малчны гэрт хүргэн, хөдөө аж
ахуйн зах зээл дээр нийлүүлж байна.

 
ХОГ ХАЯГДЛЫГ БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙГЭЭР БОЛОВСРУУЛАГЧ БАЙГУУЛЛАГА BEST GREEN 4R’S AWARD (REDUCTION, REUSE, RECYCLING, RECOVERY)  –

 МОНГОЛЫН ХОГ ХАЯГДЛЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОЛБОО

2005 онд байгуулагдсан тус холбоо нь хаягдал түүхий эд ашиглан дэлхийн жишигт  н

ийцсэн,
байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр хог хаягдлаас
байгаль орчин, хөрсөнд шингэдэггүй хоёрдогч түүхий эдийг ангилан ялгаж,
дахин боловсруулалт хийн анхан болон эцсийн шатны бүтээгдэхүүн хийж
байна. Мөн дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хог хаягдлын чиглэлээр үйл
ажиллагаа явуулдаг холбоо, салбар байгууллагуудын туршлагыг өөрийн оронд
нэвтрүүлэх, хамтарч ажиллах талаар томоохон зорилтыг дэвшүүлэн үр
дүнтэй ажиллаж байна.

BEST GREEN NEW PRODUCT AWARD

ЭКО  БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ҮЙЛДВЭРЛЭГЧ БАЙГУУЛЛАГА- ИРГЭН ЦАГААНЫ ЭРДЭНЭ 

Баянхонгор аймгийн Баянлаг сумын Их баян багийн иргэн Цагааны Эрдэнэ нь
бууц, нүүрсний хаягдал, модны үртсийг ашиглан сумын сургууль, цэцэрлэг,
120 өрх айлын хэрэгцээнд 30000 гаруй ширхэг шахмал түлш үйлдвэрлэжээ.
Энэхүү шахмал түлш нь  агаарын  бохирдлыг бууруулах болон Говийн заг,
бутлаг ургамлыг түлшинд хэрэглэхээс сэргийлсэн эко бүтээгдэхүүн юм.
Ц.Эрдэнэ 2014 онд 300 000 мянган ширхэг шахмал түлш үйлдвэрлэх зорилт
тавин ажиллаж байна.

НОГООН ХӨГЖЛИЙГ СУРТАЛЧЛАГЧ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА

BEST GREEN MEDIA AWARDETV HD ТЕЛЕВИЗ

Байгаль
орчны боловсролыг дэмжих жилийн хүрээнд  “Тод харуулна…” уриатай ETV HD
телевиз, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Нийслэлийн Баянзүрх
дүүргийн   Амгалан цогцолбор болон 79 дүгээр эко сургуулиуд хамтран 
бүтээсэн “Ногоон тасалгаа болон бидний хийж чадах ногоон үйлдлүүд”
цуврал нь хүүхдүүдээр дамжуулан бүх насны үзэгчдэд экологийн боловсрол
олгоход чиглэсэн танин мэдэхүйн нэвтрүүлэг юм. Хүүхдүүд  гэртээ,
сургууль дээрээ, орчиндоо хийж чадах энгийн ногоон үйлдлийг хэвшил
болгохыг зорьсон “Бидний хийж чадах ногоон үйлдлүүд” нэвтрүүлгээр хог
хаягдлыг дахин ашиглах, бүтээл болгох, усны зохистой хэрэглээ, цаасыг
хэрхэн хэмнэх, зүй зохистой хэрэглэх, эрчим хүчний хэмнэлт, уур
амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн ногоон боловсрол, агаарын
бохирдолт, бидний хийж чадах үйлдлүүд, ан амьтдыг хайрлаж хамгаалах,
монгол зан заншил, ховордсон амьтадыг өсгөх, хамгаалах зэргийг ярилцаж,
томчуултай үзэл бодлоо хуваалцан, хамтдаа суралцлаа.  Хүмүүс ажлынхаа
өрөөнд хэрхэн байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн хэрэглэж, үйлдэл хийдэг
талаар эко хүүхдүүд шинжилгээ хийж, зөвлөгөө өгсөн нь томчууд буруу
дадлаа засахад танин мэдэхүйн ач холбогдолтой болов.

Ногоон хөгжил хүн бүрийн хийж чадах энгийн ногоон үйлдлээс л эхэлнэ.
Энэ бол “ногоон тасалгаа болон бидний хийж чадах ногоон үйлдлүүд”
нэвтрүүлгийн гол уриа, хүрэх зорилго байж чаджээ.

УС ХЭМНЭХ, ЗҮЙ ЗОХИСТОЙ  ХЭРЭГЛЭХ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА BEST GREEN WATER STEWARDSHIP AWARD“ТОТКОМ” ХХК

“Тотком” ХХК нь
усны хатуулгаас бүрэн сэргийлэх, усны чанарыг сайжруулагч төхөөрөмжийг
анх 2001 онд туршилтаар хэрэглэж үзснээр усны хатуулгыг бууруулж байгаа
нь батлагдаж, улмаар 200-гаад объект дээр суурилуулжээ. Мөн БНСУ-ын
“Enerpia” компаний Монгол дахь албан ёсны дистрибьютер болж, Нийслэлийн
агаарын чанарын албанаас зарласан агаарын бохирдлыг бууруулах төслийн
хүрээнд агаарын бохирдол ихтэй бүсийн 300 гаруй айл өрхөд шалны
халаалтыг суурилуулсан байна.

ОЙ ХАМГААЛАХ, ҮР АШИГТАЙ НӨХӨН СЭРГЭЭГЧ БАЙГУУЛЛАГА  BEST GREEN FOREST NURSERIES AWARD“ТӨГӨЛ” ХХК

“Төгөл”
ХХК нь 1992 онд байгуулагдан ойг нөхөн сэргээх, мод үржүүлэх ажлыг
эрхлэн явуулж байна. Ой хамгаалах нөхөн сэргээх чиглэлээр 2000 онд
байгаль орчны мэргэжлийн байгууллагын гэрчилгээ авч, Монгол Улсын  ойн
сан түүний баялгийг нөхөн сэргээхэд зориулан үйл ажиллагаагаа явуулах
хугацаанд иргэдийг ажлын байраар хангах, сургах, мэргэшүүлэх ажлыг үр
дүнтэй зохион байгуулж иржээ. Өнгөрсөн хугацаанд шилмүүст модны 5000
гаруй стандартын тарьц навчит мод, сөөгний 1200 суулгац үржүүлэн,
ойжуулалт, ойг нөхөн сэргээх, хот суурин газрыг цэцэрлэгжүүлэх, говь
хээрийн бүсийн цөлжилтийг бууруулах зэрэг үйл ажиллагаанд тэргүүлэн
оролцож байна.

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж