Парламентийн ордны өмнөх нов ногоон зүлгэн дээр долоон хуцны амь таслан, Киргизийн парламентийн гишүүд тахил өргөлөө. “Муу мухай энерги, нөлөөллийг үргээж байгаа юм” хэмээн гишүүдийн нэг Муктубек Абдилдаев ярив. Ийм маягаар тахил өргөх ёслол 5.4 сая хүн амтай, лалын шашинт энэ оронд түгээмэл. Харин өнгөрсөн жил тус улсад болсон Ерөнхийлөгчийн эсрэг бослогын удирдагчдын нэг Ондоруш Токтонасиров үүнийг оюун санааны ухралт хэмээн үзэж байна. “Энэ бол улсын удирдагчид ажилладаг албаны байшин. Гэтэл урд нь мал ална гэдэг байж болшгүй” гэж тэрбээр мэдэгдлээ.
Өнгөрсөн оноос Киргизэд эрх баригчдын эсрэг бослого хөдөлгөөн өрнөж, үр дүнд хүрсэн ч 400 хүн амь насаа алдсан билээ. Энэ улсад парламентийн ардчиллын шавыг анх удаа тавих гэж байна.