Дотоодын аюулгүй байдлын сайдыг огцруулна

Хуучирсан мэдээ: 2013.07.13-нд нийтлэгдсэн

Дотоодын аюулгүй байдлын сайдыг огцруулна

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын (Homeland Security secretary) сайд Жанет Наполитано удалгүй энэ тушаалаасаа огцорно гэж Барак Обамагийн засгийн мэдээнээс иш татан Reuters мэдээлжээ.

Жанет Наполитано
Фото: Jim Watson / AFP

Энэ мэдээний дагуу, Наполитано нь Калифорнийн их сургуулийн ерөнхийлөгчийн ажилд шилжих гэнэ. Калифорнийн их сургуулийн бүтцэд  Беркли (UCB), Лос-Анжелесийн (UCLA) зэрэг арван өөр өөр коллежүүд багтдаг ажээ.

Вашингтон дахь ажлаас нь түүнийг огцруулж буй шалтгаан дурдагдаагүй байна. Наполитано нь одоо Конгресст гацаад байгаа Цагаачлалын бодлогын шинэчлэлийг санаачлагчдын нэг юм. Гол нь түүний огцрох болсон шалтгаан нь Эдуард Сноудений хэрэгтэй холбоотойгоор Америкийн тусгай албанд мандсан дуулиантай таарч байгаа нь эргэлзээ төрүүлж байна.

The Los Angeles Times сонинд тэмдэглэснээр, огцорсон том тушаалтныг Калифорнийн их сургуулийн удирдлагаар томилож байгаа нь ховорхон тохиолдол гэнэ. Өөрөөр хэлбэл түүний очиж буй албан тушаалд академийн хүрээний нэртэй эрдэмтэд томилогдог.

Хэрэв Наполитано дэмжлэг авч чадвал их сургуулийн 1868 оноос хойших түүхэнд анхны эмэгтэй ерөнхийлөгч нь болох ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж