
Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгний холбооны 2012-2013 оны улиралд "Майами Хит" баг "Сперс"-ийг 95:88-ийн харьцаагаар хожиж гурав дахь удаагаа Ларри О.Брайны цомыг хүртлээ. Өнөөдрийн тоглолтод ЛеБрон Жеймс 37 оноо авч бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Дуейн Вейд 23 оноо, Марио Чалмерс 14, Шейн Батейр 18 оноо авсан байна. Өрсөлдөгч багаас Тим Данкан 24 оноо авсан бол Кавая Леонард 19, Ману Жинобили 18 оноо авсан байна.
Сан Антониочууд ийнхүү түүхэндээ тав дахь удаагаа финалд шалгарсан бол Майами Хит баг дөрөв дэх удаагаа финалд шалгарч гурав дахь удаагаа авч байгаа нь энэ юм. Өнгөрсөн улирлын цомыг хамгаалагчид ийнхүү дахин түрүүлж, NBA-н аварга болж чадлаа.
Б.СҮХ











