
ШӨХТГ-аас “Шатахуун түгээх станц /ШТС/-ууд шатахуунаа дутуу шахдаг гэсэн хэрэглэгчдээс ирүүлсэн өргөдөл гомдол, санал хүсэлтийг барагдуулах, шахалтын хэмжээ стандартад нийцэж байгаа эсэхийг тогтоохоор Стандартчилал, хэмжил зүйн газартай хамтран газрын тосны бүтээгдэхүүн импортлогч зургаан компанийн найман ШТС, Орхон аймаг дах “Сод Монгол” ХХК-ийн ШТС, ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хий борлуулж байгаа “Чеси” ХХК зэрэг аж ахуй эрхлэгчдийн дунд гэнэтийн хяналт шалгалтыг хийжээ. Шалгалтаар Орхон аймгийн “Чеси” ХХК автомашиныг шингэрүүлсэн шатдаг хийгээр цэнэглэх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа зөрчил илэрсэн байна. Мөн “Петровис компанийн Тасганы овоон дахь шатахуун түгээх станц нь шатахуун шахдаг филтрийн алдаанаас үүдэн А80 шатахууныг дутуу шахаж байсан нь тогтоогдсон бөгөөд гурав хоногийн дараа дахин шалгахад тус ШТСзөрчлөө арилгасан байсан” гэж ШӨХТГ-ын О.Магнай мэдээллээ.