
Одоогийн байдлаар ОХУ-ын Екатеринбург хотын Уралын их сургуулийг 7000 гаруй монголчууд төгссөн гэсэн тоо байгаа юм.Өнөөдрийн уулзалтаар Уралын их сургуулийг төгсөгчдийн холбоог байгуулан ерөнхийлөгчөөр нь Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галааридыг сонгожээ. Б.Галаарид нь Уралын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.