Хуучирсан мэдээ: 2013.04.17-нд нийтлэгдсэн

&#34Vanquish&#34 шоу хийнэ

"Vanquish" хамтлаг энэ сарын 19-нд "Vegas Club"-тай хамтран "R&B" болон хип хоп сонирхогч залууст зориулан "Suit&Tie" нэгдүгээр  зэрэглэлийн шоу тоглолт хийх гэж байна. “The Вlue Sky”-ын  “Vegas club”-д  19.00 цагт тэсрэлт хийх уг тоглолтод DJ Тамир хэмнэл нэмж, залуустай нэг үдшийг өнгөрүүлэх нь ээ.

"Vanquish" хамтлагийн түүх 2004 онд реппер Н.Цэцэнбилэг /Цэцэ/, Д.Дандий-Ядам /Дандий/, Б.Баяраа /Пангаас/ гурав анх удаа дуугаа бичүүлэхээр “Соёл” студийн босгыг давж байснаар эхэлсэн гэдэг. Ц.Аранзал /Аази/, Дандий хоёр эрдмийн мөр хөөж, гадаадад сурах хугацаанд тэдний уран бүтээл түр завсарласан. Харин удалгүй Аази ирсний дараа “Vanquish” дахин “төрж”, 2005 оны зун Б,Төвшинтөрийг /Түвшөө/ хамтлагтаа авснаар уран бүтээлээ үргэлжлүүлжээ. Ингээд тэд “Эксел” машиныг “магтан” дуулсан уран бүтээл гаргаснаар өөрсдийг нь үнэнчээр сонсдог фэнүүдийнхээ хүрээг тэлж эхэлсэн юм. 

Г.ДАША
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж