
Тижи Лейн нь өчигдөр болсон шүүх хурал дээр хийсэн хэрэгтээ гэмшсэн шинжгүй, хохирогчдын ар гэрийнхэн рүү дооглонгуй инээмсэглэн суусан нь шүүгчдийг төдийгүй бусалд хүмүүсийн эгдүүцлийг төрүүлсэн аж. Мөн тэрээр цамцныхаа дотуур өмссөн цагаан футболкон дээрээ алуурчин /killer/ гэж бичсэнээ хүмүүст гайхуулан тоглоом тохууж хийж суусан байна. Харин Тижи Лейний энэхүү үйлдэлд эгдүүцсэн шүүгчид түүнийг сэтгэцийн өөрчлөлттэй, хий юм хардаг гэсэн сэтгэл мэдрэлийн эмчийн оношийг үл харгалзан түүнд санаатайгаар галт зэвсэг ашиглан онц хүнд хүн амины гэмт хэрэг үйлдсэн гэх гурван төрлийн хэрэгт буруутай гэж үзэн яллажээ. ВВС-ийн мэдээлснээр Тижи Лейн халдлага үйлдэх үедээ 17 настай байсан учраас түүнд цаазаар авах ял оноох эрх зүйн үндэслэлгүй учраас хорих ялын дээд хэмжээ болох бүх насаар нь хорих ял оноосон аж.
Тижи Лейн шүүх хурал дээр өгсөн мэдүүлэгтээ “Би яагаад халдлага үйлдснээ мэдэхгүй байна” хэмээн хэлсэн байна.
Тижи Лейн өнгөрсөн хоёрдугаар сард Чардон хотын ахлах сургуулийн цайны газарт 22-ын калибр буугаар арван удаа гал нээж, 16-17 насны гурван сурагчийн амийг хөнөөсөн юм.