УИХ сэтгүүл зүйг ялгаварлав

Хуучирсан мэдээ: 2013.03.13-нд нийтлэгдсэн

УИХ сэтгүүл зүйг ялгаварлав

УИХ-ын даргын Ажлын алба, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс, НҮБ-ын Хүн амын сан хамтран сэтгүүлчдийн дунд шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлаад байна. Уралдаанд оролцогчид нь хүн амын хөгжил, жендэрийн тэгш байдал, гэр бүлийн хүчирхийлэл, нөхөн үржихүйн эрүүл мэнд, ХДХВ/ДОХ, Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилт зэрэг сэдвээр нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэх боломжтой аж. Гэхдээ энэхүү уралдаанд нь вэб сайтынхан оролцох боломжгүй бололтой, учир нь шагналыг радио, телевиз, сонин, сэтгүүлийнхэнд олгохоор энэхүү уралдааныг зарлажээ. Уг нь дэлхий дахинд техник технологи хурдацтай хөгжихийн хэрээр цахим ертөнц орон зайг үл алгасан хамгийн хурдтайгаар хүн төрөлхтөнд мэдээлэл хүргэж байгаа хүчирхэг “зэвсэг” болсныг УИХ-ынхан мэддэггүй баймааргүйсэн. Сэтгүүл зүйн салбарынхныг ийн ялгаварлъя гэж бодов уу, эсвэл мартчихсан юм болов уу. Ямар ч байсан уралдааныг гуравдугаар сарын 15-наас ирэх арваннэгдүгээр сарын 15-ныг хүртэл зарлажээ.  Шагналын санг танилцуулбал,

Радио:
Нэгдүгээр байр 1 Өргөмжлөл, 1.000.000 төгрөг
Хоёрдугаар байр 1 Өргөмжлөл, 700.000 төгрөг
Гуравдугаар байр 1 Өргөмжлөл, 500.000 төгрөг

Телевиз: Нэгдүгээр байр 1 Өргөмжлөл, 1.000.000 төгрөг
Хоёрдугаар байр 1 Өргөмжлөл, 700.000 төгрөг
Гуравдугаар байр 1 Өргөмжлөл, 500.000 төгрөг

Сонин: Нэгдүгээр байр 1 Өргөмжлөл, 1.000.000 төгрөг
Хоёрдугаар байр 1 Өргөмжлөл, 700.000 төгрөг
Гуравдугаар байр 1 Өргөмжлөл, 500.000 төгрөг

Сэтгүүл: Нэгдүгээр байр 1 Өргөмжлөл, 1.000.000 төгрөг
Хоёрдугаар байр 1 Өргөмжлөл, 700.000 төгрөг
Гуравдугаар байр 1 Өргөмжлөл, 500.000 төгрөг юм байна.

Уралдаанд ирсэн бүтээлийг нэгтгэн ном болгон хэвлүүлэх бөгөөд бүтээлийг УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст гэсэн хаягаар ирүүлэх юм байна.

Г.НАРАН
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж