
Урд хөршид экспортолдог хэмжээтэй харьцуулахад Японд туршилтаар нийлүүлсэн нүүрсний хэмжээ бага боловч өндөр хөгжилтэй орны эцсийн хэрэглэгчдийн шалгуурт нийцүүлж, зах зээлийн шинэ гарц нээж байгаа гэдэг утгаараа ач холбогдол өндөртэй юм. Цаашлаад энэ нь сайн чанарын коксжих нүүрсийг дотооддоо боловсруулж, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлвэл дэлхийн зах зээлд хүргэн худалдах боломж бий гэдгийг харуулж байна.