Дуртай радиогоо хүссэн цагтаа

Хуучирсан мэдээ: 2013.02.02-нд нийтлэгдсэн

Дуртай радиогоо хүссэн цагтаа

“Хүн, хөгжим хоёрыг холбоно” уриатай урлагийн мэдээллийн Xуур.mn сайт  400 орчим хамтлаг дуучдын 7000 орчим дуу, 2000 гаруй клипийн сантай хөгжим мэдээллийн цорын ганц портал сайт юм. Тус сайт хөгжмийг танд илүү ойртуулах зорилгоор хамгийн шилдэг радионуудыг интернэтээр дамжуулан, дэлхийн хаанаас ч хүлээн авч сонсох боломжийг хэрэглэгчдэдээ олгож эхэлсэн байна. Та бүхэн тус сайтаар дамжуулан дараах радиог сонсох боломжтой ажээ.

P3 радио (FM 100.9)
Улаанбаатар радио (FM 102.5)
Гэр Бүлийн радио (FM 104.5)
Элгэн Нутаг радио (FM 96.9)
Лавайн Эгшиг радио (FM 97.5)
Их Монгол Радио (FM 99.7)

“Чихэн доторх амьдрал” хэмээх уриатай Р3 радио (FM 100.9) нь залууст зориулсан Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн суваг юм. Тус радио нь 2008 оны 5-р сарын 1-нд үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд өдөр бүр 07.00 – 23.00 цагийн хооронд 16 цагийн нэвтрүүлэг, цэнгээнт хөтөлбөрүүдийг орон даяар цацдаг, 9964-1009 гэсэн энгийн хэрэглэгчийн дугаараар мессеж, 310007 энгийн дугаараар сонсогчидтойгоо ярилцдаг монголдоо томоохон радионуудын нэг юм.

Улаанбаатар радио (FM 102.5) нь Монгол Улсын анхны, хувийн радио юм. Нэвтрvvлгийн ихэнх хувийг монголын болон гадаадын поп, рок дуу, хуучны хит дуунууд эзэлдэг бөгөөд сонсогчдын сонсох дуртай мэдээ мэдээлэл, танин мэдэхvйн нэвтрvvлгvvд, шууд ярилцлагууд, радио шоу зэрэг олонд танил болсон олон нэвтрvvлэгтэй юм.

Гэр бүлийн радио (FM 104.5) нь “Бид шудрага байдлыг эрхэмлэж, сайн мэдээ тараана, бид хувь хүний өөрчлөлтөөр хөгжлийг дэмжинэ” хэмээн сонсогчиддоо хэрэгтэй мэдээлэл хүргэхийг зорилгоо болгон ажилладаг. Гэр бүлийн радиогийн хамт олон сонсогчиддоо “Өглөө”, “Бүсгүйчүүд”, “Залуус”, “Үдэш” гэсэн дөрвөн хөтөлбөрийг бэлтгэн хүргэдэгээс гадна “Яагаад?”, “Өглөө шоу” , “Муухай Монгол”, “Уран Язгуур” , “Хайрын төсөл” зэрэг олны таашаалд нийцсэн шууд нэвтрүүлгүүдийг бэлтгэж, гэр бүлийн асуудал, түүнд тулгараад байгаа бэрхшээлийг мэргэжлийн хүний зөвлөгөөгөөр хариулт өгөн асуудлыг нь шийдэхэд нь тусалдаг. Мөн бусад радиогоос хүүхдийн нэвтрүүлэг бэлтгэн хүргэж, тэдний дунд бий болдог олон яагаад гэсэн асуултанд хариулт өгдгөөрөө онцлогтой юм.

Хуур.mn сайт нь дуу хөгжимд дуртай хүн бүрт хөгжмийг ойртуулах, шинэ мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүргэх, хөгжмийн боловсрол олгох болон залуу уран бүтээлчдийг дэмжихээр зорин ажиллаж байна. Интернэт хэрэглэгч Та бүхэн Хуур.mn сайттай хамт байгаарай.

Эх сурвалж: www.хуур.mn
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж