
Өнгөрсөн оны статистикийн мэдээгээр манай улс 112,9 сая га бэлчээр, хадлангийн эдэлбэр газартайгаас 0,6 хувийг нь л отрын бэлчээрийн зориулалтаар хамгаалалтад аваад байгаа юм. Цөлжилт эрчимжиж, ган, зудын давтамж ойртон, нийт нутгийн 70 гаруй хувь нь бэлчээрийн доройтолд орсон өнөөгийн нөхцөлд тодорхой газрыг улсын тусгай хэрэгцээнд авч хамгаалснаар мал сүргийг байгалийн гэнэтийн гамшгаас хамгаалах, цаг хүндэрсэн үед малыг онд мэнд оруулахад ихээхэн нэмэр нөлөөтэй юм гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.