Дэд сайд Ховд аймагт ажиллавХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлШ. Оюунчимэг Энтертайнмент 2012-11-15Байгаль Орчин, Ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга Ховд аймагт ажилласан байна. Тус аймагт ажиллах үедээ сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлээд байгаа алтны нинж нарын цугларсан газар болох Дөргөн сумын иргэдтэй уулзжээ. Дөргөн сумын Аргалант багийн нутагт их хэмжээний алтны нөөц олдсон гэх мэдээг хувиараа алт олборлогчид тарааснаар тэнд маш олон нинжа нар цугларт, ямар ч зөвшөөрөлгүй алт ухахыг завдсан байна. Дэд сайд Б.Тулга Дөргөн сумын иргэд болон удирдлагуудад харуул хамгаалалтаа сайжруулж байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар нутгаа хамгаалж, яаралтай арга хэмжээ авахыг сануулжээ. Харин нутгийн иргэд Б.Тулгаас гар аргаар алт олборлогчдын үйл ажиллагааг зохион байгуулах, эрх зүйн зохицуулалт хэрэгтэй байгааг эрх мэдэл бүхий албан тушаалтнуудад дамжуулж өгөхийг хүсч байсан юм. Өнөөдрийн байдлаар нийт 200 гаруй нинжа цугларсныг тараасан боловч нинжа нар нутгийн ойр орчимд хэрэг бүлгээр тархсан байдалтай байгааг орон нутгийнхан хэлж байжээ. Б.СҮХХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл
660 ажилтантай ТТТЗ, 883 ажилтантай МТЗ 2024 онд хоёрхон сая тонн нүүрс төмөр замаар экспортолжээ2025-05-31