Монголбанкнаас экспортолсон алтны сорьцыг өөрчлөх замаар өөрсдөдөө 18 кг алтны ашиг унагаж байсан гэх Монголбанкны валютын газрын "Эрдэнэ сан"-гийн нягтлан бодогч С.Цагаанхүү, С.Шинэтуул болон Б,Н,Ц нарт холбогдох хэргийг УМБГ-т нэмж шалгаж байгаа.
Энэ хэргийн прокурор Б.Насанбат Завхан аймагт томилогдсноор Нийслэлийн прокурорын газрын прокурор О.Мөнхбаатарыг шинээр томилоод байгаа. Эх сурвалжийн мэдээлснээр банкны хоёр ажилтныг батлан даалтад гаргасан байна. Энэ хэрэгт нийт 15 хавтаст хэрэг бүрдүүлсэн бөгөөд мөрдөн байцаалт хараахан дуусаагүй байгаа гэнэ.
Сануулахад, дээрх хэрэгт холбогдогчдыг Эрүүгийн хуулийн 148.3-т зааснаар буюу бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, зохион байгуулалттай бүлэг, гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан гэсэн үндэслэлээр буруутгаж буй юм.
Д.ЖАРГАЛ