
Энэхүү арга хэмжээг “Координат” төвөөс зохион байгуулах бөгөөд нээлтийн ажиллагаа есдүгээр сарын 21-ний 12.00 цагт болох ажээ. Энэ үеэр үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулагч экспертүүд, тэргүүлэх бүтээн байгуулагчид, томоохон төсөл хэрэгжүүлэгчид, агентлагууд, тансаг зэрэглэлийн амралт, зочид буудал, архитектур төлөвлөлт, интерьер дизайны компаниуд, өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлчилгээ, эртний үнэт эдлэл, уран дарханы хосгүй бүтээлүүд, шинэ загварын автомашин, нэмэлт тоноглол, чимэглэлүүдийг танилцуулах юм байна. Түүнчлэн өндөр зэрэглэлийн барилга, орон сууцны зах зээл, барилгын материал, шинэлэг шийдлийг худалдан авагчийн эрэлт болон гүйцэтгэгч компанийн нийлүүлэлтийн гээд олон талын байр сууринаас мэдээлэл авах боломжтой гэнэ.