Оны эхний хагаст авто ослоор 185 хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2012.07.29-нд нийтлэгдсэн

Оны эхний хагаст авто ослоор 185 хүн амиа алджээ

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас улсын хэмжээнд хагас жилийн байдлаар 185 хүн нас барж, 512 хүн гэмтсэн байна. Үүнийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад, нас баралт  21,7 хувиар, гэмтсэн хүний тоо 16,4  хувиар тус тус өсчээ. Мөн хөдөө орон нутагт болон орон нутгийн замд осолд өртөж, амиа алдах нь энэ онд эрс өссөн байна. Тодруулбал, 117 буюу 63,2 хувь нь орон нутагт, 68 буюу 36,8 хувь нь нийслэлд авто ослын улмаас амиа алдсан байна.

 Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж