ҮЗХ-ны хурал хаалттай болж байна

Хуучирсан мэдээ: 2012.07.22-нд нийтлэгдсэн

ҮЗХ-ны хурал хаалттай болж байна

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны 40 дугаар хуралдаан Төрийн ордны Их танхимд хаалттай үргэлжилж байна. Тус хуралдаанаар яг одоо МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-тай хамтран байгуулсан хэлэлцээрийг хэлэлцэж буй юм. Уг хэлэлцээрт Ардчилсан нам дээрх намуудтай Эвслийн Засгийн газрыг 75х25 харьцаагаар байгуулахаар тусгасан.

Бидэнд ирсэн мэдээллээр ҮЗХ-ны 40 дүгээр хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг нар Төрийн ордны “Б” танхимд хэвлэлийн хурал хийхээр болжээ. Уг хурлыг Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан өндөрлөнгүүт үргэлжлүүлэн хийх юм байна.

Г.ДАРЬ
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж