
Уг киноны үйл явдал сэтгэл зүйч эмч нарт өвчтөнийхөө зүүдийг үзэж эмчилгээ хийх боломжийг олгох машиныг зохион бүтээсэн нь хэрхэн хор уршгаа өгч эхэлсэнээр өрнөнө. Паприка гэдэг нь уг эрдэм шинжилгээний багийн ахлагч доктор Ацуко Чибагийн зүүдэн дэх персона юм. Энэ киног томчууд хүүхэд хэн ч үзэж болох сонирхолтой бүтэл юм. Та задгай талбайд сонирхолтой кино үзэхийг хүсвэл Үндэсний соёл амралтын хүрээлэнд энэ сарын 26-ны 19 цагт хүрэлцэн очоорой.
“Open Air Cinema” хөтөлбөр
VII / 26 “Paprika”
VIII / 9 “Waking Life”
VIII / 23 “Morvern Callar”
IX / 6 “Sound of Noise”
IX / 26 “Eternal sunshine of the Spotless mind”
X /4 “The Royal Tenenbaums”
Г.ДАША