Хэлэлцүүлэг Увс аймагт өрнөжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

Хэлэлцүүлэг Увс аймагт өрнөжээ

Ардчилсан намаас зохион байгуулж буй “Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал хэ­лэлцүүлэг Увс аймагт өрнөжээ. Хэлэлцүүлэгт тус намын Ерөн­хий нарийн бичгийн дарга Д.Эр­дэнэбат болон ҮЗХ-ны зарим гишүүн оролцжээ. Энэ үеэр “Хүндээ чиглэсэн бодлогыг хот төлөвлөлтдөө хэрхэн шин­гээх вэ” гэсэн сэдвийг хөндсөн байна. Хэлэлцүүлгийн үеэр иргэ­д “Хүмүүс янз бү­рийн орчин, давхаргад амьдарч байгаа. Тиймээс үүнд нь то­хирсон бүтээн байгуулалтыг бод­логоор хийх ёстой” гэсэн санал гаргажээ. Түүнчлэн Увс аймагт чухам ямар чиглэлийн жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлбэл үр дүнд хүрэх талаар ярилцсан байна.
"Улс төрийн тойм" сонин
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж