
Хоёр дахь хэлэлцсэн асуудал нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хоёр газраас өргөн мэдүүлсэн төсөл аж. Нэгийг нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс, нөгөөг нь Засгийн газраас мэдүүлсэн. Агуулгын хувьд адилхан. Хэлэлцүүлгийн шатанд бүлгийн гишүүд “Төсөл санаачлагчид хуулийг нэгтгэж болно” гэж үзсэн учраас нэгтгэн хэлэлцэх боломжтой гэж үзжээ. Мөн хэлэлцүүлгийн шатанд нарийн тусгах асуудлууд байна гэж үзсэн юм байна. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалтай сонин, телевиз байгуулах асуудалд нухацтай хандах, төрөөс хамааралтай зүйлийг үгүй болгох. Хэрвээ төрөөс хэвлэл мэдээллийн байгууллагад ямар нэг байдлаар нөлөөлж буй бол түүнд нь хариуцлага тооцдог байх гээд олон зүйлийг нарийвчлах шаардлагатай гэжээ.