Иранд тив алгасагч пуужингийн технологи байхгүй

Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

Иранд тив алгасагч пуужингийн технологи байхгүй

Иран улсад тив алгасагч баллистик пуужин үйлдвэрлэх технологи байхгүй. Өчигдөр бага болон дунд зайны пуужингуудаа туршсан тухай ираны мэдэгдлийг тайлбарлахдаа ОУ-ын БХЯ-ны төлөөлөгч, хурандаа Вадим Коваль ингэж мэдэгдсэн байна. Баллистик пуужин үйлдвэрлэх аж үйлдвэрийн хүчин чадал Иран улсад туршилтын хэмжээнд ч байхгүй гэж тэр онцлон тэмдэглэжээ. ОУ-ын хилийн ойролцоо цөмийн зэвсэгтэй болон цөмийн зэвсэгтэй болох ирмэгт хүрээд байгаа Иран-Израиль, Энэтхэг-Пакистан, Хойд болон Өмнөд Солонгос улсууд бүс нутгийн мөргөлдөөн үүсгэж мэдэх аюултай байдал бий болгоод байна гэж ОХУ-ын Стратегийн зориулалттай пуужингуудын зэвсэгт хүчний командлагч Сергей Каракаев сэтгүүлчидэд мэдэгдсэн байна. Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх талаар тогтоон барих хүчин зүйл байгаа ч гэсэн “цөмийн клубыг” өргөжүүлэх хандлага байсаар байна гэж тэрээр харамсан өгүүллээ.    

Эх сурвалж: http://mongolian.ruvr.ru/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж