
Дээрх шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, ялангуяа архидан согтуурахтай тэмцэх ажилд зарим ахиц гарсан байгаа боловч прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн хариуцлагыг сайжруулах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ёс зүйг дагаж мөрдөх талаар хангалтгүй байна гэж Зөвлөлийн хурлаас дүгнэв. Зөвлөлийн хурлаас дээрх хамтарсан захирамж, тушаал болон Улсын Ерөнхий прокурорын тушаал, албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж, хариуцлагын шинэ шаардлагыг бүрэн хэрэгжүүлж ажиллах талаар Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокуроруудад үүрэг болгон, биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Улсын Ерөнхий прокурорын газрын Тамгын хэлтэст даалгажээ гэж Улсын Ерөнхий прокурорын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.