Төрсөн өдрийн мэнд хүргэе, Google!

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

Төрсөн өдрийн мэнд хүргэе, Google!

Монголын төдийгүй дэлхийн нийтийн хамгийн их хандалттай сайт бол Google. Хамгийн хүчирхэг хайлтын системийг үүсгэж чадсан Google сайт өнөөдөр 13 насны төрсөн өдрөө тэмдэглэж, лаа асаасан бялууг Doodle-дээ байрлуулжээ.

Google төрсөн өдрөөрөө болон тэмдэглэлт өдрүүдээр Doodle-ээ янз бүрээр өөрчилж, хэрэглэгчдэдээ бэлэг барьдаг уламжлалтай юм.

Дашрамд сонирхуулахад, Google анх 1997 оны есдүгээр сарын 15-нд компаниа байгуулан Google.com домайнаа бүртгүүлж, 1998 оны есдүгээр сарын 27-нд албан ёсоор зарлаж байжээ.

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж