Синсинатти Мастерс үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.18-нд нийтлэгдсэн

Синсинатти Мастерс үргэлжилж байна

Талбайн теннисний Синсинатти Мастерс тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрлийн хоёрдугаар шатны тоглолтууд явагдлаа. Энэ тойрогт шилдгүүд бүгд тус тусын учраагаа буулган авчээ.

Тэмцээний хоёр дахь шатанд зохион байгуулагч орны теннисчин Марди Фиш Оросын Николай Давыденкотой учраа таарлаа. Энэ зун хэдийнэ гурван тэмцээний шигшээд шалгараад амжсан Фиш өнгөрсөн жил Синсинатти Мастерсийн цомын төлөө Рожер Федерертэй тоглон ялагдаж байсан. Энэ жил амжилтаа ахиулах зорилт тависан түүнд Давыденко эхний сетэд төдийлөн өрсөлдөөн үзүүлсэнгүй, улмаар Фиш 6:0 харьцаатай хожигджээ. Энэ үед Фиш зургаан эйс хийсэн байна. Цагтаа дэлхийн чансааны гуравт хүртэл бичигдэж байсан Давыденко хоёр дахь сетэд ч сайн байж чадсангүй 6:2 харьцаатай хожигдож, тэмцээнээ дуусгалаа. Ингэснээр Марди Фиш шилдэг 16-д шалгарч, Францын Ричард Гаскетэй тоглохоор болж байна.

Монреал Мастерс тэмцээнийг Иван Додикт хожигдон сенсаацтайгаар орхисон Рафаэль Надаль Жулиен Беннетэаутай учраа таарчээ. “Уимбльдон”-ы финалд Новак Жоковичид хожигдсоноосоо хойш ердөө хоёр дахь тоглолтдоо оролцож байгаа Надаль 6-4; 7-5 харьцаатай дараалан хоёр сетэд өрсөлдөгчөө буулган авснаар наймны нэг шигшээд шалгарчээ.

Чансааны дөрөвт эрэмбтэй Энди Муррей өмнө нь мөн л дэлхийн чансаанд гуравт бичигдэж байсан Дэвид Налбандиантай тоглолоо. Мюррей тоглолтыг сайнгүй эхлүүлсэн ч удалгүй хэмнэлээ олж, 6-4; 6-1 харьцаатай дараалан хоёр сетэд өрсөлдөгчөө буулган авсан юм. Их Британийн шилдэг теннисчин дараагийн шатанд цагаан хуудсаар оролцож байгаа зохион байгуулагч орны теннисчинтэй тоглох юм байна.

Score Studio
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж