Банкууд дүрмийн сангаа 16 тэрбум төгрөгт хүргэнэХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлШ. Адъяамаа Эдийн засаг 2011-07-20Монголбанкны ерөнхийлөгч арилжааны банкуудын эздийг хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлэх нэгэн чухал тушаалыг баяр наадмын өмнө гаргасныг өнөөдөр олон нийтэд зарлалаа. Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 16 тэрбум төгрөгөөр тогтоосон нь өмнөхөөс хоёр дахин нэмэгдүүлсэн дүн юм. Энэ тушаал гарсантай холбогдуулан 2013 оны тавдугаар сарын 1-ний өдөр гэхэд хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг дээрх хэмжээнд хүргэхийг тушаалд заажээ. Банкны хувь нийлүүлсэн хөрөнгө гэдэг нь банкны дүрмийн сангийн мөнгө гэсэн үг юм байна. Төв банкны зүгээс арилжааны банкуудын өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх энэхүү шийдвэрийг шат дараатай авч буй бөгөөд өмнө нь дөрвөн тэрбум төгрөг байсныг 2006 оны гуравдугаар сараас найман тэрбум төгрөг болгох шийдвэрийг гаргаж байсан байна. Энэ нь тухайн банкуудын болон харилцагч нарт олон талын давуу талтай бөгөөд үүнийг ирэх долоо хоногт болох хэвлэлийн бага хурлын үеэр дэлгэрэнгүй мэдээлнэ гэж Төв банкныхан хэллээ.Б.СҮРЭНХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл