
Хятадад инфляци албан мэдээгэр бол 5 хувьд хүрч байгаа ч хүнсний бүтээгдэхүүний үнэ 10 хувиар нэмэгдсэн нь иргэдийн дургүйцлийг хүргэж байгаа юм байна. Өнгөрсөн жил Хятадын эдийн засгийн өсөлт 10.3 хувьд хүрэн тус улсыг хамгийн түргэн өргөжижи буй эдийн засаг бүхий орон болгосон билээ. Гэвч хүзүүгээр татсан энэ өсөлт нь хүнс болон байр сууцны үнийн өсөлтийг дагуулж иргэдийн амьжиргаанд болон тэр ч байтугай нийгмийн тогтвортой байдалд нөлөөлж байгааг Вэн Жибао хүлээн зөвшөөрсөн гэнэ.
М.Наст