Эмэгтэй хүний үс зассаныхаа төлөө баривчлагджээ

Хуучирсан мэдээ: 2011.07.07-нд нийтлэгдсэн

Эмэгтэй хүний үс зассаныхаа төлөө баривчлагджээ

Палестины Хамас өнгөрсөн жил эрчүүдийг эмэгтэй хүний үсийг тайрах ёсгүй гэдэг хуулийг албадан мөрдүүлэх шийдвэр гаргасан ажээ. Уг хуулийг зөрчсөн тохиолдол гарч байгаагүй авч саяхан Газын зурваст нэгэн эрийг баривчилсан байна. Палестинд эр хүн эмэгтэй хүний үсийг засах нь дорд орсон хэрэг бөгөөд Исламын хуулийн эсрэг гэмт хэрэгт тооцогддог ажээ. Энэ алхам нь Исламын хууль танигдахгүй болтлоо өөрчлөгдөж, уламжлалаа гээж байна гэдэг шүүмжлэгчдэд барьж буй хариу юм. Хүн амынх нь дийлэнх хувийг лалын шашинтнууд эзэлдэг Палестин улсад эмэгтэйчүүд эрчүүдээр үсээ засуулах эрхгүй. Гэсэн хэдий ч үйлчлүүлэгчээ алдахыг хүсээгүй үсчид хууль зөрчих тохиолдол байдаг гэнэ.

Баривчлагдсан үсчинг Аднан Баракат гэдэг бөгөөд тэрбээр 27 жилийн турш үс засч байгаа гэнэ. Тэрбээр "Ажилгүй хүн энэ оронд үхсэнээс ялгаагүй.  Би 1984 оноос хойш энэ ажлыг хийж байна. Хэрэв ажил хийхгүй бол бид яаж амьдрах болж байна аа?” гэж байцаалтын үеэр ярьсан ажээ.  Харин Хамасчууд Исламын шашинтнуудын мөрдөх ёстой хуулийг зөрчсөн гэж түүнийг  буруутгаж байгаа юм.

Н.Энх
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж