Гадаадын бүжигчид 16-нд ирнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

Гадаадын бүжигчид 16-нд ирнэ

Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг “Монголын балетийн хөгжил сан”-г үүсгэн байгуулсан. Авьяаслаг бүжигчин залуу сангийнхаа хамгийн эхний ажил болгож, дэлхийн шилдэг балетчдыг Монголд урин, “Night of Ballet” олон улсын фестивалийг зохион байгуулахаар болсон юм. Энэ хүрээнд балетчин Д.Алтанхуяг хамтран бүжигчдээ нутагтаа уриад байгаа аж. Энэхүү олон улсын балетийн фестивальд АНУ, Канад, Япон, Куба, Колумби, Англи зэрэг орны шилдгүүдийг авчирч байгаа юм. Нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй ирэх гадаадын шилдгүүд энэ сарын 16-нд Монголд ирэх гэнэ. Харин маргааш нь буюу энэ сарын 17-нд 14.00 цагаас “Night of Ballet” гала тоглолтынхоо талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж