
Төв банк өнгөрсөн онд аж ахуйн үйл ажиллагаанаас 642.2 сая төгрөгийн орлого оруулж, 8,439.0 сая төгрөг зарцуулахаар төлөвлөж гүйцэтгэлээр 502.5 сая төгрөгийн орлого оруулж орлогын төлөвлөгөө 21.8 хувиар тасарчээ. Хяналтын зөвлөл энэ асуудлыг авч хэлэлцээд зарим орлогыг үндэслэл муутай төлөвлөсөнтэй холбоотой гэж үзсэн байна.
Хяналтын зөвлөлөөс төсөв, хөрөнгө оруулалтын чиглэлээр 2009, 2010 онд Монголбанкны Ерөнхийлөгчид давхардсан тоогоор есөн заалт бүхий зөвлөмж өгсний хэрэгжилт сайнгүй байгааг Хяналтын зөвлөлийн хурлаас тэмдэглэжээ.
Б.СҮРЭН