
2009 оны ээлжит чуулганаар "Чоно" корпорацийн захирал Э.Агарыг ерөнхийлөгчөөр, О.Алтанпүрэвийг ерөнхий нарийн бичгийн даргаар улираан сонгон, үйл ажиллагаагаа явуулж байна. Монголын кикбокс, тулааны спортын холбоо таван дэд ерөнхийлөгч, 30 удирдах зөвлөлийн гишүүнтэй үйл ажиллагаагаа өөрсдийн дүрмийн дагуу явуулж байна.
САЛБАР ХОЛБООД, КЛУБҮҮД
– Хөвсгөл аймгийн кикбоксын холбоо "Урагшлах" кикбоксын клуб – дасгалжуулагч Н.Алтан-Очир, 95153279 , huvsgul_kickboxing@yahoo.com
– Баян-Өлгий аймгийн кикбоксын холбоо-дасгалжуулагч Хайнар
– Дорноговь аймгийн кикбоксын холбоо-дасгалжуулагч Г.Жавхлан
– Дундговь аймгийн кикбоксын холбоо-дасгалжуулагч Ч.Шижир-эрдэнэ
– Сэлэнгэ аймгийн , Хүдэр суман дахь зуны сургалтын зуслан
– Сүхбаатар аймгийн кикбоксын холбоо еранхий нарийн бичгийн дарга С.Амартайван
– Увс аймгийн кикбоксын холбоо – дасгалжуулагч Ш.Өлзийдалай
Улаанбаатар хот дахь клуб
– Кикбоксын үндэсний төв клуб " Мишээл" Хан уул дүүрэг Мишээл экспо төв
– Эв найрамдлын "Хүч" клуб төмөр зам дахь 52-р байр
Хамтын ажиллагаа:
Монголын кикбокс, тулааны спортын холбоо 2000 оноос Биеийн тамир, спортын газартай нягт хамтран ажиллаж, Монгол улсын засгийн газраас баталсан спортын тухай журам, дүрмийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж эхэлжээ. 2004 онд кикбоксын спортын Монгол улсын цол зэргийн ангиллыг тамирчин, шүүгчийн ангиллаар батлуулсан байна.
Олон жил спортын салбарт үр бүтээлтэй ажиллаж, биеийн тамир спортыг хөгжүүлэх үйлст оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Эрүүл мэндийн сайдын тушаалаар дасгалжуулагч, холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Алтанпүрэвт Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгийг 2007 онд гардуулжээ.
2004 онд Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн холбоо болж, Азийн олимпийн зөвлөлөөс зохион явуулдаг Азийн наадамд 2005 оноос оролцож эхэлсэн байна. Монгол улсад олимпийн хөдөлгөөнийг сурталчлан дэлгэрүүлэх, биеийн тамир спортыг хөгжүүлэх үйлст оруулсан хувь нэмрийг нь үнэлж, холбооны ерөнхийлөгч Э.Агар, дэд ерөнхийлөгч Б.Энх-Амгалан нарыг Монголын үндэсний олимпийн хорооны "Олимпийн Алдар", ерөнхий нарийн бичгийн дарга О.Алтанпүрэвийг "Алтан медаль"-иар 2010 оны зургадугаар сарын 18-ны өдөр МҮОХ-ноос албан ёсоор шагнажээ.