Овор ихтэй арьсан буйдан
Гэрийн засал чимэглэлийн дизайнер Брунетз тавилга хэрэгслээр цоо шинэ имиж бүрдүүлэх тухайд шинэхэн санаа дэвшүүлж байна. Овор ихтэй арьсан буйдан өрөөнд маш их зай эзэлдэг. Том буйдангаа дуртай түшлэгт эсвэл дөрвөлжин сандлаар соль. Тод эсвэл цайвар өнгөтэй байвал өрөөг саруулхан зай ихтэй болгож харагдуулна гэдгийг санаарай.
Торон хөшиг
Нэхмэл торон том хөшиг бол эмээгийн чинь байшинд л яг тохирно. Хэрвээ та жаахан орчин үеийн драм хүсч байвал хөшгөө хулс модон эсвэл жалюзан хөшгөөр соль.
Хивсэнцэр
Ийм хивсэнцэр 70 –аад онд мода болж байсан ч одоо үзэмжтэй байж чадахгүй. Орчин үед нүсэр том хивс хивсэнцэрээс илүү өнгөлсөн модон шалыг хүмүүс илүү сонирхох болсон. Хивсэнцэр овор багатай бол орны өмнө эсвэл зочны ширээний урд дэвсэхэд илүү тохиромжтой.
Угаалгын өрөөний зэвэрсэн эд анги
Угаалгын өрөөний эд анги удаан эдлэх тусам зэвэрч муудах нь ихэсдэг тул үүнийг шинээр засвар хийх бүрдээ никель хром эсвэл зэсээр бүрсэн эд ангиар солих нь зүйтэй.
Цементэн талбай
Цементэн талбай салхи, бороонд амархан элэгдэж аймаар болдог. Өнгөт бетоноор сольвол илүү цэмцгэр бас өнгөлөг харагдана. Цемент шиг ховхорч унахгүй сайн талтай. Нэгэнт өө сэвгүй том талбайтай болсон бол гадаанаа том ваартай цэцэгс тавьж өнгө нэмээрэй.
Гал тогооны нүсэр тавилга
Хоолны ширээний ард хэтэрхий олон сандал тавих нь зохисгүй. Харин урт модон бандан сандлаар орлуулвал оновчтой шийдэл болно. Бандан сандал хоолны ширээтэй яг адилхан өнгө загвартай байхыг анхаараарай.