Оросын дрон Литва улсын агаарын хилийг нэвтэрчээ

Хуучирсан мэдээ: 2025.08.02-нд нийтлэгдсэн

Оросын дрон Литва улсын агаарын хилийг нэвтэрчээ

Оросын дрон Литва улсын агаарын хилийг нэвтэрчээ

Литвийн арми Баасан гаригт (2025.08.01) мэдэгдэл гаргаж, Орос улсад үйлдвэрлэсэн байх магадлалтай дроныг Беларусаас Литвийн агаарын хил рүү нэврэн орж ирсэн байхыг олсон. Дроныг НАТО-гийн олон улсын батальон байрладаг Рукла хотын ойролцоох Гайжиүнай цэргийн сургалтын талбайгаас олжээ. Мөн дроныг анх Даваа гаригийн өглөө эрт Вильнюс хотын дээгүүр нисэж байгааг оршин суугчид бичлэг хийж баримтжуулсан бөгөөд удалгүй радарын зурвасаас алга болсон байжээ.

“Энэ нь магадгүй Даваа гаригт Литвийн нутагт нэвтэрсэн тэр дрон байх. Урьдчилсан мэдээллээр бол Гербера төрлийн дрон байж болзошгүй ч нарийвчилсан шалгалт хийгдэж байна” гэж Литвийн зэвсэгт хүчнээс мэдэгджээ.

Орос улс Гербера төрлийн дронуудыг агаарын хамгаалалтыг сатааруулах зорилгоор дайнд ашигладаг.

“Энэ бол өдөөн хатгалга гэж үзэж байна” хэмээн Литвийн эрх баригч Социал Демократ намын түр тэргүүн Миндаугас Синкявичюс мэдэгджээ. Дроныг анх Беларусын агаарын орон зайд илрүүлсэн ч удалгүй радараас алга болсон байсан. Литвийн эрх баригчид хариу арга хэмжээ авахдаа удаан байсныг зарим хүмүүс шүүмжилж байна.

Ижил төрлийн Гербера дрон долдугаар сарын 10-нд мөн Беларусаас Литвийн агаарын орон зайд нэвтэрч, зарим албаны хүмүүсийг хоргодох байр руу ороход хүргэж байсан. Украин руу хийсэн Оросын дайралтын үеэр олон мянган дрон ашигласан бөгөөд зарим нь Польш, Румын, Молдов, Латви зэрэг хөрш орнуудын нутаг дэвсгэрт орж ирж байжээ. 2024 оны есдүгээр сард Оросын Шахед төрлийн дрон Латвид осолдсон тохиолдол гарч байсан юм.

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
6
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж