Ипотекийн даатгалын шинэчилсэн зохицуулалт хэрэгжиж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2025.08.03-нд нийтлэгдсэн

Ипотекийн даатгалын шинэчилсэн зохицуулалт хэрэгжиж эхэлжээ

Ипотекийн даатгалын шинэчилсэн зохицуулалт хэрэгжиж эхэлжээ

Иргэдийн дунд ойлгомжгүй, төөрөгдөл дагуулж байсан ипотекийн даатгалтай холбоотой шинэчилсэн зохицуулалт энэ оны наймдугаар сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооноос урт хугацааны даатгагч болон даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхэлж буй арилжааны банкнуудад тодорхой үүрэг чиглэл өгчээ. Үүнд:

  • Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үндсэн эрсдэлийн хүрээнд эрсдэл учрах шалтгаан, нөхцөлийг зээлдэгч, даатгуулагч нар сайн дураар, чөлөөтэй сонгох боломжийг бүрдүүлэх
  • 2025 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс өмнө байгуулсан ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний нөхцөлийг дордуулахгүй /даатгалын хураамжийг нэмэгдүүлэхгүй, бусад нөхцөлийг дордуулахгүй/-гээр даатгалын бүтээгдэхүүний сонголтыг даатгуулагчид олгох
  • 2025 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс өмнө байгуулсан ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний хугацаа дуусгавар болох хүртэл тус гэрээ хүчинтэй байх талаар даатгуулагчид мэдээлж ажиллах
  • Зээлдэгч даатгуулагч нарт уг даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл, онцлог, ач холбогдлыг тогтмол танилцуулж ажиллах

Шинэчилсэн зохицуулалтын хүрээнд зээлдэгч, даатгуулагч нар эрсдэлээс хамгаалах өөрт тохирсон даатгалын бүтээгдэхүүнийг чөлөөтэй сонгох боломжтой болохыг Санхүүгийн зохицуулах хороо мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж