Ядуурлын хамрах хүрээ 35 хувьд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Ядуурлын хамрах хүрээ 35 хувьд хүрчээ

Монголын  боловсруулах үйлдвэр сүүлийн жилүүдэд уналтад ороод байгаа. Энэ нь манай улсын дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадварыг алдагдуулж, хүн амын амьжиргааны түвшинг бууруулж, улмаар үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх гол хүчин зүйл болж байна хэмээн эдийн засагчид дүгнэж байна. Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банкны судалгаагаар Монгол Улсад ядуурлын түвшин буюу ядуурлын хамрах хүрээ 35,2 хувь болсон бөгөөд 930 мянган хүн ядууралд өртсөн байна. Өөрөөр хэлбэл 100 хүн тутмын 35 нь зайлшгүй шаардлагатай хүнсний болон хүнсний бус хэрэглээний зүйлийг худалдан авах чадваргүй байгаа гэнэ. 2007 онд ядуурлын хамрах хүрээ 25 хувьтай байсан аж.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж