Тэмдэглэлт өдөр 2011.02.26

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Тэмдэглэлт өдөр 2011.02.26

Ард түмний «Калевала» туульсийн өдөр
Финүүдийн хамгийн дуртай баярын нэг нь «Калевала» туульсийн өдөр юм. Агуу их ард түмний «Калевала» тууль­сийг Фин­ляндын уран зо­хиолын зүт­гэл­тэн, эрдэмтэн, яруу найрагч Элиас Леннрот (Elias Lцnnrot, 1802—1884) цуглуулан 1835 онд хэвлүүлжээ. «Калевала» туульсийн үндэс нь МЭӨ II–I зууны үеийн домгууд юм.
«Калевала»-гийн гол баатар нь хөгшин ерөөлч Вяйнямёйнен (Vдinдmцinen), ид шид эсвэл залиар завь, загасны тор, кантеле хөгжим зэргийг олж бүтээхээс гадна өөр ертөнцөөс хүмүүст зориулсан ухаан олж ирдэг.
 
Виджая Экадаши
Раваны мөхөл

Энэтхэгт Ра­ма ба Сита хоё­рын тэнгэрлэг дур­ла­­лын тухай «Рамаяна» түүхийг мэдэхгүй хүн гэж байхгүй. Оросын агуу найрагч А. С. Пушкин өөрийн алдартай яруу найраг «Руслан ба Людмила»-гаа Рамаянаас сэдэвлэн бүтээжээ. Ялгаа нь мэргэн ухаантан Валмикийн бүтээл «Рамаяна» нь орчин үеийн ойлголтоор үлгэр биш. Шри Рама Ситаг ордноосоо хөөсний дараа түүнийг толгой хорогдуулсан мэргэн ухаантан Валмики «Рамаяна» түүхийг өгүүлэн бичжээ. Виджая Экадаши (Vijaya Ekadashi) баярыг энэ түүхтэй холбон эртнээс тэмдэглэж иржээ.
Виджая Экадашийг сахигч бүр тоост хорвоод ялагч байх бөгөөд үхлийн дараа диваажинд төрнө гэж үздэг. Шри Кришна бурхан энэ түүхийг уншигч бөгөөд сонсогч хүн бүр тахил өргөгч шиг л ивээл авна гэж номлосон гээд хайрын тэнгэрлэг түүхийг энэ өдөр уншин сонсох ажээ.
Лакшман, Рама ба  Сита (зүүнээс баруун тийш)

Рама ба түүний үнэнч нөхөр Хануман
Виджая Экадашийг сахигч бүр тоост хорвоод ялагч байх бөгөөд үхлийн дараа диваажинд төрнө гэж үздэг. Шри Кришна бурхан энэ түүхийг уншигч бөгөөд сонсогч хүн бүр тахил өргөгч шиг л ивээл авна гэж номлосон гээд хайрын тэнгэрлэг түүхийг энэ өдөр уншин сонсох ажээ.

Үйл явдал

АНУ-ын Бүгд найрамдах нам байгуулагджээ
Бүгд найрамдах намын албан бус бэлгэдэл заан нь хүч чадлыг илэрхийлнэ.
1854 он: Висконсин му­жийн Рипон хот­ноо 1854 оны энэ өдөр АНУ-ын хоёр гол намын нэг Бүгд най­рамдах нам байгуулагджээ. Намын албан бус бэлгэдэл нь заан бөгөөд албан бус өнгө нь улаан юм.

Боолчлолын эсрэг Умардынхны аж үйлдвэрлэгч нарын сонирхлыг илэрхийлж энэ нам байгуулагджээ. Мөн элитийн Ардчилсан намын өрсөлдөгч нь болсон юм. Бүгд найрамдах нам нь баруун нутагт боолчлолыг дэлгэрүүлэхийн эсрэг байсан ба газрыг иргэдэд үнэгүй тараахын  төлөө шаардлага тавин гарч ирсэн байна. Умардынхан иргэний дайнд ялсны дараа энэ нам АНУ-ыг завсаргүйгээр 20 жил удирджээ. Ардчилагч Франклин Рузвельтын үе уг намын жинхэнэ уналт байсан ба түүнийг хүйтэн дайны гол үзэл сурталч Дуайт Эйзенхауэр таслан зогсоож намын эрхэнд гаргасан байв. Нам сэргэсэн үе нь Рональд Рейганы  захиргааны үе байлаа. Рейганы багийн хүмүүс АНУ-ыг 2009 он хүртэл захирч иржээ. Бүгд найрамдах нам нь татварыг бууруулах, цагаачдын урсгалыг хязгаарлах, зэр зэвсгийн чөлөөт наймааг  хориглох, нийгмийн амьдралд шашны нөлөөг ихэсгэх, гэр бүлийн үнэт зүйлсийн төлөө явж иржээ. Тэд эдийн засагт төрийн оролцоог багасгахын төлөө ямагт байж ирсэн билээ. Үндсэн үзэл суртал нь неоконсерватизм ба барууны төвийн чиглэлтэй.

Уоллес Каротерс нейлон бүтээв
1935 он: Америкийн химич Уоллес Хьюм Карозерс гэгч Уилмингтон хотын «Дюпон де Немур» компанийн төв лабораторид полиамидын давир­хайг 1934 онд гарган авчээ. Түүнийхээ үнд­сэн дээр тэр 1935 оны энэ өдөр шинэ хиймэл утас ней­лоныг бүтээ­сэн байна. Түүнийг улам боловсруулсаар байсан бөгөөд 1937 оны дөрөвдүгээр сарын 28-нд тэрээр сэтгэлийн ихээхэн дарамтаас болон амиа хорлосон ажээ. Тэр өөрийн бүтээлээ дэлхийд тархан дэлгэрснийг харж амжаагүй юм. «Дюпон де Немур» компанийн удирдлага нейлон гаргаж авснаа 1938 онд зарласан ба 1939 онд  Вилмингтон хотын нэгэн их дэлгүүрт нейлонон оймс зарагдаж дуулиан болж байлаа. Нью-Йорк хотод гэхэд хагас жилийн дотор таван сая хос урт  оймс зарагдсан байлаа.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж