Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Louis Vuitton-ны зуны НАР

Энэ улирлын хамгийн “халуухан” загварын чиг хандлага жийнс болоод
байгаа.  Louis Vuitton “Monogram Denim Sunrise” гэх шинэхэн загварын
цүнхээ гаргасан байна. Маш нарийн цайруулах технологийг ашиглан энэхүү
цүнхний зөвхөн монограммтай хэсгийг цайруулсан аж. Уртасгаж, богиносгон
тохируулж болохоор бариултай учраас яаж ч үүрч болох боломжтой энэ цүнх
хоёр өнгийн хувилбартай худалдаанд гарчээ. Алтлаг болон метал өнгийн
товруу, тоног зэрэг жижиг элементүүд энэ цүнхний загварыг илүүтэй
тодотгож өгсөн. Жийнсэн хувилбарын хувьд нимбэгэн ногоон өнгийн бариул,
деталь хэсэг оруулж өгсөн нь эрч хүчтэй зуны өнгийг илэрхийлсэн гэнэ.
Шинэ загварын энэ цүнх 2640 доллараар худалдаалагдаж байгаа аж.

Ж.Нил

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж