Саудын Арабын хааны ордны хамгаалагчдыг хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.08-нд нийтлэгдсэн

Саудын Арабын хааны ордны хамгаалагчдыг хөнөөжээ

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэ гишүүдээр хоёр жилийн хугацаатайгаар Руанда, Аргентина, Австрали, Люксембург, БНСУ сонгогджээ.

Улаан тэнгисийн эрэг дэх Саудын Арабын Жедда хотноо орших хааны ордон руу зэвсэгт этгээд гал нээж, хоёр хамгаалагчийг хөнөөжээ. Халдлагын үеэр өөр гурван хүн гэмтэж бэртсэн байна.  Саудын Арабын иргэн, 28 настай эрэгтэй клашников буу болон гурван тэсрэх бөмбөгөөр халдлага үйлдсэн аж. Халдлага үйлдэгчийг хамгаалагчид устгажээ. Саудын мэдээллийн агентлагт мэдээлснээр халдлага үйлдэгч эрэгтэй Хьюндэй маркийн автомашинаас бууж ирэнгүүтээ гал нээсэн байна.

Үүнээс өмнөхөн нь Саудын Араб дахь АНУ-ын элчин сайдын яамнаас иргэдээ террорист халдлагаас сэрэмжлүүлсэн аж. Саудын Арабын цагдаа нар өнгөрсөн долоо хоногт “Исламын улс” бүлэглэлтэй холбоотой террорист бүлгүүдийн эсрэг ажиллагаа явуулсан байжээ.

Б.ТУЯА

Эх сурвалж: Agence France-Presse

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж