Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху наймдугаар сарын 23-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай гэнэтийн уулзалт хийжээ. Гэнэт уулзах болсон шалтгаанаа тэрбээр бүс нутагт гарч буй өөрчлөлттэй холбон тайлбарлав.
Нетаньяху Израилийн телевизэд өгсөн ярилцлагадаа “ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай удаан хугацааны дараа уулзлаа. Уулзалтын зорилго манай хойд хил дээрх хоёр талын ашиг сонирхол, аюулгүй байдлыг хангахад оршиж байгаа” гэж ярьжээ.
Мөн тэрбээр Иран Израильтай дайн хийхийг оролдож байна. Энэ нь Израилаас гадна дэлхий нийтийн аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл болж байгаа гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Бэлтгэсэн: Ц.Уран