Трампыг орхисон эрхмүүд

Хуучирсан мэдээ: 2017.08.21-нд нийтлэгдсэн

Трампыг орхисон эрхмүүд

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Улаан-Овоогийн нүүрсниий ордын төслийг Канад Улсын “Рэдхил Энержи Инк” компаний хөрөнгө оруулалттай “Редхил Монголия” ХХК 2010 оноос эхлэн ашиглаж эхлэжээ.

Энэ амралтын өдрүүдэд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хэд хэдэн зөвлөх ажлаа хүлээлгэн өгсөн билээ. Тухайлбал, Трампын стратегийн асуудал эрхэлсэн зөвлөх Стив Бэннон ажлаа хүлээлгэн өгсөн бол Эдийн засаг, бизнесийн хууль, эрхзүйн орчны шинэчлэлийн тусгай зөвлөх, тэрбумтан Карл Айкан Дональд Трампын зөвлөх байхаасаа сайн дураараа татгалзлаа. 

Карл Айкан

Тэрбумтан Карл Айкан нь Texaco, Western Union, Viacom, Revlon, Time Warner, Motorola, Dell, Netflix, Apple, eBay зэрэг томоохон компанийн хувь эзэмшигч билээ. Улмаар хувийн салбарт томоохон байр суурь эзэлдэг түүнийг Цагаан ордонд албан тушаал хаших нь хэр зохистой болох талаар дуулиан дэгдэж эхэлсэн юм. 

Иймээс тэрбумтан Айкан Цагаан ордонд өөртэй нь холбоотой ямар нэгэн хардлага, маргаан дэгдэхийг хүсэхгүй байгаа бөгөөд хувийн компани нь хэзээ ч Цагаан ордноос ашиг харж байгаагүйг дурдаж, албан тушаалаасаа татгалзаж буйгаа мэдэгдэв.

Тэр 2016 оны 12 дугаар сарын 21-нд Трампын эдийн засаг, бизнесийн хууль, эрхзүйн орчны шинэчлэлийн тусгай зөвлөхөөр томилогдсон ажээ. 

Энэ мэтчилэн, Трампын баг тарж бутарч байгаа нь сүүлийн үед энгийн үзэгдэл болж байна. 

Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгч болсноос хойш хэн хэн түүнийг орхисныг тоймлон хүргэе. 

Стив Бэннон

Трампын стратегийн асуудал эрхэлсэн гол зөвлөх Стив Бэннон энэ сарын 18-нд ажлаасаа халагдсан билээ. Тэрбээр АНУ БНХАУ-тай эдийн засгийн дайн зарлаж буйг дэлхийн нийтэд зарласан эрхэм юм. 

Стив Бэннон Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Трампын хамгийн ойрын туслах нь байсан гэдэг. 

Энтони Скарамуччи

Цагаан ордны харилцаа, холбооны захирал Энтони Скарамуччи долдугаар сарын 31-нд албан тушаалаасаа халагдсан юм. Тэрбээр энэ албан тушаалд ердөө арав хоног ажиллажээ. 

Райнс Прибус

Райнс Прибус нь долдугаар сарын 28-нд Цагаан ордны Тамгын газрын даргын албан тушаалаа хүлээлгэн өгсөн юм. Түүний халагдах болсонд Энтони Скарамуччи нөлөөлсөн гэж зарим хэвлэлийнхэн үздэг билээ. 

Шон Спайсер

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер долдугаар сарын 21-нд ажлаасаа халагдав. Түүнийг халагдах болсонд Энтони Скарамуччи нөлөөлсөн гэж үзэх тохиолдол бий.

Кати Уолш

Харин өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд Цагаан ордны хүний нөөцийн бодлогын мэргэжилтэн Кати Уолш ажлаа хүлээлгэн өгсөн юм. 

Жеймс Коми

Тавдугаар сарын есөнд Трамп АНУ-ын Холбооны мөрдөх товчооны дарга Жеймс Комиг ажлаас нь халсан билээ. Коми Орос улсыг америкийн ардчиллын хамгийн том хор хөнөөл гэж нэрлэсэн удаатай. 

Жейсон Миллер

Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон даруйдаа Жейсон Миллерийг Цагаан ордны харилцаа, холбооны захирлаар томилсон ч тэрбээр татгалзсан билээ. 

Майкл Флинн

АНУ-ын хэвлэл мэдээллийнхэн хоёрдугаар сарын 14-нд Майкл Флинн ажлаасаа халагдсан тухай мэдээлсэн. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн албан тушаалыг хашиж байв. 

Салли Йейтс

Трамп АНУ-ын Ерөнхийлөгч болсон даруйдаа буюу нэгдүгээр сарын 31-нд Хууль зүйн сайд Салли Йейтсийг ажлаас нь халжээ. Тэрбээр Трампын гаргаж байсан зарлигийг үл тоосон хэмээн буруутгагдсан билээ. 

Бэлтгэсэн: Ц.УРАН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж