Хамба З.Санждорж зодуулжээ

Хуучирсан мэдээ: 2017.08.06-нд нийтлэгдсэн

Хамба З.Санждорж зодуулжээ

Хамба З.Санждорж зодуулжээ

-ӨМНӨ НЬ ТАРХИНД НЬ ХҮНД ГЭМТЭЛ УЧРУУЛЖ, ГУРВАН ЖИЛ ЭМЧЛҮҮЛСЭН ГЭВ-

Энэ сарын эхээр Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн хамба лам Д.Чойжамцын нарийн бичгийн дарга лам Их Хүрээ хийдийн хамба лам З.Санждоржийг зодсон хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, З.Санждорж хамба Гандантэгчэнлин хийдэд “Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин, соёлын наадмын тусгай хөтөлбөр авахаар очсон байна. Гэтэл Д.Чойжамц хамбын туслах н.Бүрнээ гэх лам “Манайд хөтөлбөр байхгүй” гэжээ.

Их хүрээ хийдийн хамба лам “Хөтөлбөр өгсөнгүй” хэмээн хэлж, тэд хоорондоо багагүй муудалцаж, н.Бүрнээ гэх лам З.Санждорж хамбын нүүрэн тус газар нь цохиж уржээ. Энэ хэрэг Гандантэгчэнлин хийдээс Их Хүрээ хийдийн лам нарыг дээрх үйл ажиллагаанд оролцуулахгүй гэснээс үүдэлтэй аж.

З.Санждорж хамба Д.Чойжамцын туслах н.Бүрнээ ламд их гомдолтой байгаагаа илэрхийлэв. Тэрээр “Даншиг наадамд оръё, хөтөлбөр авъя гэсэн, өгөөгүй. Гадныханд хөл алддаг мөртлөө өөрсдийн лам нараа алчих гээд байдаг. Ийм байдлыг би үнэхээр жигшиж байна. Бурхны шашин ийм хэмжээнд хөгжиж байгаад би үнэхээр их ичиж байна. Үнэхээр итгэл алга.

Намайг олон удаагийн үйлдлээр зодож байгаа. Жанрайсэгийн урд, сүсэгтэн олны өмнө нам цохиод, хэдэн жилийн өмнө ухаан алдуулаад унагаж л байсан. Тэрний өмнө арваад жилийн өмнө болж байна, Далай ламыг ирэх үеэр бас зодуулж тархиндаа гэмтэл аваад гурван жил эмчлүүлсэн.

Би нуугаад л явдаг байсан. Шашны нэр хүнд, нэр төрөө бодоод за яршиг даа гээд яваад байсан. Одоо хэрээс хэтэрч байна. Цагдаад гомдол гаргахаар хэрэг үүсгэсэн болоод, эд нар удахгүй хаалгачихдаг. Бүр сурчихсан улс. Би эрүүгийн цагдаа дуудъя гэсэн. Эд нар дээрээ Ерөнхийлөгч гээд хамаг том хүмүүсээр хамгаалуулдаг. Ерөөсөө даварчихсан. Бид зодож болно, бидний муу үйлдлийг хамба бүгдийг хаадаг, хамгаалдаг. Бид яасан ч хамаагүй гээд ойлгочихсон. Хамбын нарийн бичиг Бүрнээ бол ерөөсөө тэгээд ойлгочихсон. Манай хамба Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг танина. Цагдаагийн бүх даргыг танина. Баянголын бүх даргыг танина. Та нарыг яасан ч хамаагүй гэсэн бодолтой биднийг олон жил биднийг дээрэлхэж дарамталж байна’ гэв.

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх зорилгоор Гандантэгчэнлин хийдийн хамба Д.Чойжамцын нарийн бичгийн дарга н.Бүрнээтэй холбогдож тодруулга авахыг хичээсэн ч “Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин соёлын наадмын үйл ажиллагаа давхцсан тул ямар нэгэн мэдээлэл авч чадсангүй. Эх сурвалжуудын хэлж буйгаар, З.Санждорж хамба болон Гандантэгчэнлин хийдийн хамба лам Д.Чойжамцын туслах н.Бүрнээ нарын хооронд олон жилийн өмнөх таагүй харилцаа эдүгээ ч үргэлжилсэн хэвээр байдаг аж.

Эх сурвалж: Medee.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж