
Малын гоц халдварт, шинэ болон дахин сэргэж буй хил дамжин халдварладаг өвчний тандалт шинжилгээг 16 сумын 960 гаруй малаас дээж авч, аймгийн Мал эмнэлгийн ариун цэврийн лабораторид бруцеллёз өвчний шинжилгээг, бусад халдварт өвчний шинжилгээг Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид хийсэн бөгөөд боом өвчний голомт бүхий 11 сумын 51 голомтыг GPS багажаар солибцолыг тогтоох ажил хийгдэж байна. Энэ онд дуут хавдар, колибактериоз, сальмонеллёз, шөвөг яр зэрэг халдварт өвчнүүд гараагүй бөгөөд халдварт өвчнөөр өвчилсөн малын тоо 41 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Б.Батчимэг