
Энэхүү тоглолтод 1970, 1980-аад оны үед үзэгчдийг ид “шуугиулж” байсан урлагийн мастерууд болох Монгол Улсын ардын жүжигчин Д.Самбуу, Ч.Батсайхан, А.Нэргүй, Гавьяат жүжигчин Ц.Өлзий-Орших, Г.Явгаан, Н.Надмид, Д.Хоролсүрэн, Г.Нансалмаа, Ж.Боорой, Ц.Даваахүү нар ая дуугаа өргөлөө. 500 шахам суудалтай “Уурхайчин” соёлын ордон үзэгчдээр пиг дүүрч, сэтгэлд хоногшсон дуугаа, амьдруулсан эзэнтэй нь хамтран дуулж нэгэн үдшийг үдлээ.