Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Я.Содбаатар, Америкийн нэгдсэн улсын Азийн сангийн суурин төлөөлөгч Мелони К.Линдберг, Монгол дахь Америкийн нэгдсэн улсын Олон улсын хөгжлийн агентлагийн дарга Чак Хаувел нарыг өчигдөр хүлээн авч уулзжээ. Уг уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны хүрээний гэрээнд гарын үсэг зурсан байна. Дээрх гэрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааны шинэчлэлийг хэрэгжүүлэх чадавхийг сайжруулах, Мэргэжлийн хяналтын болон иргэний нийгмийн байгууллагын түншлэлийг хөгжүүлэн, мэргэжлийн холбоодод чиг үүргийг шилжүүлэх бэлтгэх хангаж тэдгээрийг чадавхжуулах, хяналт шалгалтад хамруулах, Авлигын эсрэг ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн захиргааны актыг урьдчилан хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох, Хариуцлагтай уул уурхай, үйлдвэрлэл үйлчилгээ хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэхийг тусгасан байна.
Б.Анхаа