
аатай барилдаан, дайчин чанараараа сумо бөхийн дэвжээнээ гялалзаж байсан
мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж гэнэтийн
шийдвэр гарган их спортоо орхисноос хойш багагүй хугацаа өнгөрч байна.
Бөхийн гэр бүлд өсч, спортын эрч хүч, уур амьсгалаар насан туршдаа
амьсгалж яваа их аварга өдгөө сумогийн дэвжээнээс монголчуудтайгаа
уулзахгүй байгаа ч эх орныхоо тамирчдыг дэмжин, энд тэндхийн тэмцээнээс
аварга төрүүлэлцэж явааг нь харахад ёстой л спортод элэг зүрхээ өгсөн
хүн юм гэж магтмаар. Хэдий зодог тайлсан ч нутаг нэгт тамирчдаа дэмжиж,
харийн нутагт оролцож байгаа уралдаан, тэмцээнд балиашиглаж явах болсон
Асашёорюү энэ удаа өмнөд хөршид болж буй Азийн наадмыг сонирхож байна.
Асашёорюү
сүүлийн үед уналтад ороод байгаа чөлөөт бөхийн спортод сэтгэл гаргаж,
тамирчдаа хувцаслахаас эхлээд дэм тус болж явааг хүмүүс анзаарсан байх.
Их аварга өмнө нь есдүгээр сард Москвад очиж, чөлөөт бөхийн ДАШТ-д баг
тамирчдаа дэмжин, 35 жилийн дараа Монголоос төрсөн чөлөөт бөхийн дэлхийн
аварга С.Батцэцэгийг мөрөн дээрээ суулган, хэн хүнийг сэтгэлийг
хөдөлгөж байсан бол энэ удаа мөн Азийн наадмын шинэхэн аварга
Г.Мандахнаранд “Асашёорюүгийн” гэж онцолж болох тэрхүү хүндэтгэлээ
илэрхийллээ. Асашёорюүгийн очиж үзсэн тэмцээнд чөлөөт бөхөөс аварга төрж
байгаа энэ үйл явдал хоёронтаа давтагдаад байгаа нь бас л сонин
тохиолдол гэмээр. Аварга аваргыг л төрүүлдэг бололтой.
С.Цэлмэг