
Харин өчигдрийн тоглолтод Монголын багаас ахлагч Ш.Сэдбазар, Г.Ихбаяр, О.Сайнбаяр, М.Отгонмөнх, М.Бадрах нар гарааны бүрэлдэхүүнд гарч тоглосон бөгөөд цагийн сайханд олимп, дэлхийн аварга А.Жармухамедов зэргийн олон сайхан сагсан бөмбөгчдийг төрүүлж байсан Узбекистаны багийг нэг бөмбөгийн зөрүүтэй буулган авлаа. Тоглолтын туршид Б.Мөнхболд 17 оноо авч, багаа манлайлсан бол Г.Ихбаяр 13, М.Бадрах 11 оноо авчээ. Гэхдээ цаг дуусах мөчид багийн холбон тоглогч Г.Ихбаяр торгуулийн шидэлтээр багтаа хоёр оноо авчирснаар багаа ялалтад хүргэсэн байна.
Манай сагсан бөмбөгчид дараагийн тоглолтоо маргааш орой 19.15 цагаас Йорданы багтай хийх юм.
С.Цэлмэг