Монголын отгон мисс өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.29-нд нийтлэгдсэн

Монголын отгон мисс өрсөлдөж байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Саяхан болж өнгөрсөн "Мисс Монголиа-2010"  отгон мисс Б.Бадамцэцэг Хятад улсын Ченду мужид  "Мисс Интернэшнл-2010" тэмцээнд дэлхийн 70 гоо бүсгүйтэй титмийн төлөө өрсөлдөж байгаа билээ. Энэ сарын 23-нд эхэлсэн "Мисс Интернэшнл-2010" тэмцээн нь  50 дахь удаагаа зохиогдож байгаа аж. “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч,”Хэцүү анги” телевизийн олон ангит киноны Гэрлээгийн дүрээр олны танил болсон Монголын отгон мисс Б.Бадамцэцэг "Ач" анагаах ухааны их сургуулийн оюутан юм. Гоо сайхны мэс засалч болох мөрөөдөлтэй тэрбээр унаган солонгос хэлтэй, англиар сайн ярьдаг. Мөн Герман, Хятад хэлийг зохих хэмжээнд сурсан хэл сурах авьяастай, хими биологийн хичээлд "толгой цохидог " гэгддэг. Отгон мисс маань олон улсын тэмцээний үеэр япон хэлээр ярилцлага өгчээ. Мөн Хятадын Ченду мужийн бэлэг тэмдэг болсон Панданы хувцсаар орон орны миссүүдтэй цуг гангарч, нутгийн иргэдтэй танилцан буяны тоглолтод оролцжээ. Олон улсын миссийн тэмцээний улаан хивсний ёслолд Б.Бадамцэцэг үндэсний дээлээрээ гоёсон. Мөн хятад ханзаар хэн сайхан бичих вэ уралдаанд оролцож, чамгүй авьяастайгаа ч харуулаад авчээ. "Мисс Интернэшнл-2010" тэмцээний эцсийн дүн ирэх сарын 7-нд гарч, титмийн эзэн шалгарна.
    А.Сүндэр
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж