
Энэ үеэр өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдийн дунд хөдөлгөөнт интернэт ашиглан мэдээлэл хайх “Google-ээс асуу” нэртэй хөгжөөнт уралдаан зохион байгуулна. Уралдаанд оролцохыг хүссэн хүн бүхэн өөрийн WiFi холболттой бүх төрлийн ipad, гар утас болон зөөврийн компьютертойгоо очиж, ялагч болох боломжтой гэнэ. Түрүүлсэн ялагчид нэг жилийн эрхтэй 4G Modem, “Телемакс коммуникэйшн” ХХК-ий нэрийн бэлэг гардуулах аж.
П.Наран