Хуучирсан мэдээ: 2010.10.13-нд нийтлэгдсэн

Монгол ах дүүстээ

Гадаадад урт хугацаагаар буюу 6 сараас дээш хугацаагаар амьдарч, сурч, ажиллаж байгаа монгол ахан дүүс минь,

Манай улс 2010 оны 11 сарын 11-17-ны өдрүүдэд хүн
амаа тоолох гэж байна. Энэ удаагийн тооллогоор гадаадад урт хугацаагаар
буюу 6 сараас дээш хугацаагаар сурч ажиллаж амьдарч байгаа монгол
иргэдээ тоолох гэж байна. Энэ үүднээс 2010 оны 10 сарын 10-наас эхлэн
интернэт тооллого явагдаж байгаа бөгөөд Та идэвхтэй оролцож, тооллогодоо
хамрагдаарай. Та бүхэн тооллогод оролцсоноор ямарч эрсдэлгүй, бүр
бидний ярьдгаар харласан байсан ч танд ямар ч эрсдэл учрахгүй шүү, харин
ч та Монгол Улсын иргэн гэдгээ баталгаажуулах болно. Тодорхой хугацааны
дараа Та эх орондоо эргэн ирж, эх орны хувь хишгээ хүртэх, төрийнхөө
аливаа үйлчилгээнд хамрагдах болох тэр үед таны талаарх дэлгэрэнгүй
мэдээллийг агуулсан цор ганц баримт материал, үнэт лавлагаа энэхүү
тооллогын материал байх болно. Учир нь хүн ам, орон сууцны тооллогод
тоолуулсан хүн бүрийн нэг бүрчилсэн дэлгэрэнгүй мэдээлэл төрийн архивт
таны насан турш хадгалагдана.
Үргэлжлэл

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж