Монголын Засгийн газар сүмогийн холбоог байцаах гэнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Монголын Засгийн газар сүмогийн холбоог байцаах гэнэ

Ийм гарчигтай мэдээ Японы “Спорт хоочи” сонинд гарчээ. Манай Засгийн газраас их аварга Асашёорюүгийн зодог тайлсан талаар Сүмогийн холбоонд асуулт тавьж, тодруулга хийх гэнэ. УИХ-ын гишүүн Кёкүшюүзан Д.Батбаяр уг сонинд “Монголын спортын асуудал хариуцсан сайдын нэрээр албан бичгийг явуулах гэж байгаа. Тэд тодруулах зүйл, тавих асуултуудаа бэлтгэж байна” хэмээн ярьжээ.  “Монголд болсон хэвлэлийн бага хурал дээр Асашёорюү хүн зодоогүй гэж хэлсэн тул хэрэг төвөг гаргасан эсэхийг яг таг тогтоох зорилготой аж. Албан бичгийг Кёкүшюүзан 25-ны өдөр Сүмогийн холбоо харьяалагддаг Японы Боловсролын яамны сайдад гардуулах аж. Дараа нь тэрбээр Осака явж, Сүмогийн холбооны тэргүүн Мүсашигава оякататай уулзаж ярилцахаар төлөвлөжээ. Сүмогийн холбоо Кёкүшюүзаныг хувиараа ирвэл хүлээж авахгүй гэж байсан ч Монголын Засгийн газрын элч ёсоор албан бичиг бариад ирэхээр уулзахгүй байх аргагүй болох юм” гэжээ.

"Өнөөдөр" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж